Б.Жонсон: Украины аюулгүй байдал, эрх чөлөө бол бидний эрх чөлөө /ЖИРГЭЭ/

Б.Жонсон: Украины аюулгүй байдал, эрх чөлөө бол бидний эрх чөлөө /ЖИРГЭЭ/

Өчигдөр /2022.09.05/ Их Британийн консерватив намын даргын өрсөлдөөндЛиз Трасс ялалт байгуулж, тус улсын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод байна.

Харин Орос, Украины дайны байдал эхэлснээс хойш Киев хотод гэнэтийн айлчлал хийсэн Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон өөрийн твиттер хуудастаа, “В.Зеленский тантай хамтран ажиллах нь завшаан байлаа. Мөн бид найзууд хэвээр үлдэхийг тэсэн ядан хүлээж байна. Их Британи Украиныг алхам тутамдаа дэмжсээр байх болно. Учир нь таны аюулгүй байдал бол бидний аюулгүй байдал, таны эрх чөлөө бол бидний эрх чөлөө гэдгийг бид мэднэ. Украины ялалт” гэжээ.