Хууль зүйн яамны ажилчдын оройн хоолны долоон сая төгрөгийг улсын төсвөөс гаргажээ

Хууль зүйн яамны ажилчдын оройн хоолны долоон сая төгрөгийг улсын төсвөөс гаргажээ

Хууль зүй, дотоод хэрэг /ХЗДХ/-ийн яамны ажилчид оройн  зоог барихдаа төсвийн мөнгөнөөс 7 сая төгрөг зарцуулжээ. Тодруулбал, энэ жилийн улсын баяр наадмын өмнө буюу долдугаар сарын 10-ны өдөр 18:00-22:00 цагт ХЗДХ-ийн яамны 35 ажилтан Shangri-la зочид буудалд оройн зоог барьсан байна.  

Оройн зоог барих гэрээг урьдчилж долдугаар сарын 04-ны өдөр хийж, төсвөөс 7 сая төгрөг гаргуулсан байна.

Тэд нэг хүний хоолыг 150 мянга төгрөгөөр тооцож нийт 5,2 сая төгрөг, соёмбо архинд 120 мянга, хужирт усанд 350 мянга, ундаанд 100 мянгыг тус тус зарцуулжээ.