Өнөөдөр\2022.09.08\өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.
Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна. Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 28-30 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.