ФОТО: “Iphone 14” гар утас нь дээр дижитал симны тусламжтай олон дугаартай болж, өөр утас руу шилжүүлэхэд сим зөөх шаардлагагүй болжээ

ФОТО: “Iphone 14” гар утас нь дээр дижитал симны тусламжтай олон дугаартай болж, өөр утас руу шилжүүлэхэд сим зөөх шаардлагагүй болжээ

Өнөөдөр /2022.09.08/ “Apple” компанийн энэ жилийн хамгийн том танилцуулах арга хэмжээ болж өнгөрлөө.

Тодруулбал, тус компанийн бүтээсэн хамгийн сайн iPhone гэдгийг онцолсон бөгөөд “iPhone 14” гар утас нь 6.7 инчийн хэмжээ бүхий дэлгэцтэй болж томорч, "A15 Bionic" чипээр тоноглогдсон байна. Мөн сим карт шаардлагагүй болж байгаа нь олны анхаарлыг ихэд татаад байгаа юм. Сим картын зайг e-SIM гэх шинэ технологиор сольсон бөгөөд хэрэглэгчид энэхүү дижитал симны тусламжтайгаар нэг утас дээр олон дугаартай болж, дугаараа өөр утас руу шилжүүлэхэд сим зөөх шаардлагагүй болжээ. Харин камерын хувьд хоёр дахин сайжирсан бөгөөд видео бичлэг хийхэд зориулсан “Action” хэлбэр нэмэгджээ. Үнийн хувьд 14,799 ам.доллароор борлуулагдах бөгөөд есдүгээр сарын 16-аас /2022.09.16/ худалдаалагдана. Харин iPhone 14 Plus гар утас 899 ам.доллар үнэтэй аравдугаар сарын 7-оос /2022.10.07/ тус тус худалдаалагдана.

ФОТО: