Канад олон хүнийг хутгалж хөнөөсөн этгээд автомашинтай зугтаж байгаад нас баржээ

Канад олон хүнийг хутгалж хөнөөсөн этгээд автомашинтай зугтаж байгаад нас баржээ

Канадад 10 хүний аминд хүрч, 18 хүнийг шархадуулсан этгээд цагдаад баригдсаны дараа нас барсан гэж албаныхан мэдэгджээ. 

Тодруулбал, 32 настай Майлс Сандерсоныг орон нутгийн цагаар Лхагва гараг /2022.09.07/-ийн үдээс хойш Саскачеван мужид баривчилсан гэж цагдаа нар өмнө нь мэдээлсэн. Харин хэргийн газраас авсан бичлэгт цагаан өнгийн жийп автомашин замаас гарч, Ростерн хотын ойролцоо цагдаа нарт бүслэгдсэн нь харагдсан байна. 

Тэгвэл хэргийн талаар хийсэн хэвлэлийн бага хурал дээр Канадын албаныхан хэлэхдээ, "М.Сандерсон автомашин хулгайлсан тухай мэдээлэл цагдаад ирсэн. Тус хулгайн үеэр гэрийн эзэн бэртэж гэмтээгүй. Харин М.Сандерсон 150 км цагийн хурдтайгаар зугтаж байхад нь цагдаа нар мөрдөж эхэлсэн. Энэ үеэр түүний автомашиныг мөргөж, шуудуунд зогсоосон. Ингээд түүнийг баривчлагдсаны дараахан "эмнэлэгт хүргэсэн" бөгөөд Саскатун дахь эмнэлэгт тэрээр хүргэгдэж, тэндээ нас барсан” гэжээ. 

Эх сурвалж: BBC