Алтай сумынд гарсан хээрийн түймрийн гурван өдөр ажиллаж унтраагаад буцаж явсан Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд тус сумын нутагт өчигдөр /2022.09.08/ гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Хар нуур багийн “Чихэртэй” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 4-ний өдрийн 10:00 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд гурван өдрийн турш ажиллаж түймрийг цурамд оруулж, есдүгээр сарын 7-ны өдрийн 11:25 цагт бүрэн унтраагаад буцаж явсан алба хаагчид өчигдөр /2022.09.07/ Алтай сумын Шар нуур багийн Хол-Агваас гэдэг газарт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.