Оросын хий Монголын нутгаар дамжина. Улс төр нь тогтвортой тул хүндрэл гарахгүй гэж В.Путин ярьжээ

Оросын хий Монголын нутгаар дамжина. Улс төр нь тогтвортой тул хүндрэл гарахгүй гэж В.Путин ярьжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д болж байгаа Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ Оросын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан.

Тэгвэл тус уулзалтын үеэр Монголоор дамжуулан Хятад руу хий нийлүүлэх үндсэн үзүүлэлтүүдийг хэдийнэ зөвшилцсөн гэж В.Путин мэдэгдсэн” хэмээн РИА Новости агентлаг мэдээлжээ. 

Тэрээр, “Оросын эрчим хүчний түүхий эдийг нийлүүлэх маршрутуудын нэг нь Монголын нутгаар дамжих байх. Монгол улс нь манай улстай нөхөрсөг харилцаатай, улс төрийн тал дээр тогтвортой, тиймээс бид энэ тал дээр ямар нэг хүндрэл олж харахгүй байна” гэсэн хэмээн РИА Новости мэдээлжээ.