"В.Путин Улаанбаатарт төмөр зам, ашигт малтмал, металл олборлох бизнесүүдийг хөгжүүлэх сонирхолтой байна" гэж Оросын хэвлэл мэдээлэв

"В.Путин Улаанбаатарт төмөр зам, ашигт малтмал, металл олборлох бизнесүүдийг хөгжүүлэх сонирхолтой байна" гэж Оросын хэвлэл мэдээлэв

Энэ сарын 6-нд ОХУ-ын Владивостокт  Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалт болж буй. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа юм. Уулзалт өнөөдөр/2022.09.08/ болоод дуусна. Тэгвэл энэхүү уулзалтын талаар Оросын мэдээ мэдээллийн Tass агентлаг Монгол Оросын харилцааг тодотгон дурджээ.

Тэрээр “Орос, Монголын худалдааны эргэлт нэмэгдэж, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрай Оюун-Эрдэнэтэй уулзахдаа хэлэв. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин  "Эдийн засгийн харилцаа хөгжиж, худалдааны эргэлт нэмэгдэж байна. Бид Улаанбаатар төмөр зам, ашигт малтмал, металл олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнесүүдийг голлон хөгжүүлэх сонирхолтой байгаа. Орос, Монголын харилцаа гүн гүнзгий замтай, сайн түүхтэй бид хүмүүнлэгийн салбарт үргэлж өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаатай байна. Орос, Монголын харилцаа, мөс чанарт бид сэтгэл хангалуун байна" гэж онцлон тэмдэглэв” гэж мэдээллээ.

Эх сурвалж: TASS