Солонгосчуудын очихоор хамгийн их нислэгийн билет захиалсан орнуудын жагсаалтад Монгол Улс эхний гуравт оржээ

Солонгосчуудын очихоор хамгийн их нислэгийн билет захиалсан орнуудын жагсаалтад Монгол Улс эхний гуравт оржээ

БНСУ-д коронавирусийн хорио цээрийг дэглэм суларснаас хойш гадаадад зорчих иргэдийн тоо нэмэгдсэн талаар тус улсын Yonhap news мэдээлжээ.

Тодруулбал, хорио цээрийн хязгаарлалт суларч, ковидын PCR шинжилгээг чөлөөлсөнтэй холбогдуулан жуулчлалын агентлагуудын захиалга эрс нэмэгдэж байгаа аж. Нэн ялангуяа есдүгээр сарын 07-ны өдрөөс буюу тус улсын Чусогийн баярын үеэр Япон руу аялах аялагчдын тоо мэдэгдэхүйц өндөр байгаа юм. Харин удаах байранд Вьетнам 15,7 хувь, Монгол 10,2 хувь, Тайланд 10,1 хувь зэрэг улс орнууд багтаж байна гэжээ. Тус улсын аялал жуулчлалын агентлагийн олон нийттэй харилцах албаны дарга Ил Санг Чо хэлэхдээ, “Наймдугаар сарын 31-ний өдрөөс хойш гадаад нислэгийн захиалга хоёр дахин нэмэгдсэн. Есдүгээр сараас хойш шатахууны үнэ буурсан, иймд нислэгийн тоо ихсэж улмаар захиалгын тоо нэмэгдэж байна” гэжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

51 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

52 минутын өмнө