Английн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгчээ

Английн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгчээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс /Англи/-ын хаан ширээнд сүүлийн 70 жил /1952-2022/ суусан Хатан хаан II Элизабет 96 насандаа /1926-2022/ таалал өгчээ. 

Тэрээр өнгөрөгч шөнө Шотланд дахь Балморал шилтгээндээ байхдаа бие нь муудаж, эмчийн хяналтад ороод байсан юм. Ингээд Английн цагаар 18:30 цагт ордны гадна төрийн далбааг хагас бөхийлгөж хатан хаан II Элизабетыг таалал төгссөнийг албан ёсоор зарласан байна. Сонирхуулахад, өнөөдөр (2022.09.09)-өөс эхлэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсыг III Хаан Чарльз удирдаж эхэлнэ.