БНСУ-ын сайд Монгол Улсыг АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтад оролцож буйг өндрөөр үнэлж байна гэжээ

БНСУ-ын сайд Монгол Улсыг АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтад оролцож буйг өндрөөр үнэлж байна гэжээ

Өчигдөр /2022.09.08/ БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Беом Чеол Сөүл хотын “Lotte Seoul” зочид буудалд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайдтай уулзсан уулзалтын талаар тус улсын хэвлэл онцолжээ.

Тус уулзалтаар Сөүлийн аюулгүй байдлын яриа хэлэлцэж байсан бөгөөд БНСУ-д айлчилсан Монгол, Унгар, Уганда, Гана улсын Батлан хамгаалахын дэд сайд нартай уулзаж, батлан хамгаалах салбарын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан аж.

Монголын Батлан хамгаалахын дэд сайдтай уулзсаныг онцолж хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, тухайлбал НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын арми, АНУ-ын Номхон далайн арми хамтран зохион байгуулж буй “CanQuest” хамтарсан сургуулилтад оролцож байгааг өндрөөр үнэлсэн байна.

Мөн 2030 онд болох Пусаны дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулахаар Өмнөд Солонгосын хүчин чармайлтыг бусад улс орнуудад тайлбарлаж, идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Эх сурвалж: MSN