ТАСС: ОХУ-ын "Восток-2022" цэргийн сургуулилтад оролцсон Монгол зэрэг улсууд Оросыг дэмжиж буйгаа харуулж байна

ТАСС: ОХУ-ын "Восток-2022" цэргийн сургуулилтад оролцсон Монгол зэрэг улсууд Оросыг дэмжиж буйгаа харуулж байна

ОХУ-ын "Восток-2022" цэргийн сургуулилтад оролцсон улс орнууд Оросыг дэмжиж буйгаа харуулж байна гэж мэдэгдсэн талаар Оросын ТАСС агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, өчигдөр /2022.09.08/ пүрэв гарагт Беларусын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Валерий Ревенкогийн хэлэхдээ, “Восток-2022” стратегийн команд штабын сургуулилтад гадаадын улс орнууд оролцсон нь Оросыг дэмжиж байгаагаа, мөн олон туйлт зарчмыг баримталж буйгаа харууллаа. "Восток-2022" маневруудыг хэлэлцэхдээ үүнд 15 улс оролцож байгаа нь бусад зүйлээс гадна ОХУ-ын олон туйлт, хуваагдашгүй аюулгүй байдлын зарчмыг дэмжиж буйн илрэл” гэдгийг мэдэгдсэн байна. Тус цэргийн сургуулилтад ОХУ-аас гадна Азербайжан, Алжир, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргиз, Хятад, Лаос, Монгол, Никарагуа, Сири, Тажикстан зэрэг улсын төлөөлөгчид оролцож байна гэж мэдээлжээ.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө