Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь ШШГЕГ-ын харьяа Хорих 423 дугаар ангиас 2022 оны наймдугаар сарын 08-ны өдөр оргосон оргодол Г.Сумьяабазарыг баривчилжээ. Тодруулбал, оргодол Г.Сумьяабазарыг цагдаагийн алба хаагчид энэ оны есдүгээр сарын 09-ний өдрийн 20:00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрээс баривчилсан байна.