Мансууруулах төрлийн бодис удаа дараа хэрэглэж, бусдыг санаатай уруу татдаг найман этгээдэд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч авлига авч хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, Мансууруулах бодис наймаалдаг гэх иргэн М.Б, Б.Б, Г.Х, Л.Х, Э.Э, Б.Г, Б.Ө, Б.Б нар нь удаа дараагийн үйлдлээр мөс нэртэй мансууруулах бодисыг худалдан борлуулсан, хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн болохыг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, таслан зогсоож яллагдагчаар татан шалгасан байдаг.
Гэтэл уг хэрэг одоог хүртэл шүүхийн тов зарлагдаагүй төдийгүй хар тамхи худалдан борлуулдаг бүлэг этгээдүүд зохих ял шийтгэлээ хүлээлгүй дахин гэмт хэрэг үйлдсээр байгаа аж.
Гэтэл гэмт хэрэгтэнд улсын хуульд заасны дагуу ял шийтгэл оноох үүрэг хүлээсэн шүүгч нар нөлөөнд автаж, гэмт этгээдүүдтэй үгсэн хуйвалдан хэргийг нуун дарагдуулсан байжээ. Одоо тус хэргийг хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага шалгаж эхэлсэн байна