Өнөөдөр\2022.09.13\өдөртөө ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газраар 16-21 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон,Улз, Халх голын хөндийгөөр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна. Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө 26-28 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.