ЦУОШГ: Ихэнх нутгаар бороо, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж энэ долоо хоногийн сүүлчээр бүх нутгаар хүйтэрнэ

ЦУОШГ: Ихэнх нутгаар бороо, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж энэ долоо хоногийн сүүлчээр бүх нутгаар хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ долоо хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, нутгийн хойд хэсгээр нойтон цас орж долоо хоногийн сүүлчээр бүх нутгаар хүйтэн байхыг анхаарууллаа. 

Есдүгээр сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж салхи секундэд 7-12 метр, говь талын аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 13, 14-нд ихэнх нутгаар дулаан байна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус байна.

Харин бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүртэл хүйтрэн. Өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.