Баянтэс сумын ойн түймрийг унтраахаар зурвас татаж, ойг чөлөөлөх ажиллагаа явуулж байна

Баянтэс сумын ойн түймрийг унтраахаар зурвас татаж, ойг чөлөөлөх ажиллагаа явуулж байна

Завхан аймагт Баянтэс суманд энэ сарын 8-ны өдөр их хэмжээний ойн түймэр дэгдэж, Тува улсын хилийг давж, Түймрийн голомтод нийт 324 хүн хүч нэмэгдүүлэн ажиллаж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл түймрийг унтраахын тулд зурвас татаж, зарим хэсгээр ойг чөлөөлөх ажиллагааг явуулж байна.
 
Тодруулбал, 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр Баянтэс сумын “Цуурайн эх” гэдэг газарт ой хээрийн түймэр гарч, Аймгийн шуурхай штаб оройн 23:00 цагт яаралтай хуралдсанаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж эхэлжээ.  Гал өнөөдөр /2022.09.12/ өдрийн байдлаар 7200 га газрыг хамараад байгаа юм. Мөн Түймэр ОХУ-ын Тува улсын хилийг давсан бөгөөд хилийн зурвас давсан түймрийн хэмжээг тогтоогоогүй хэвээр байна. 
 
Тймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 км-т зурвас татах, цуравдаж унтраах ажиллагааг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар түймрийн голомтод салхи тогтуун, зогоон татаж, зарим хэсгээр ойг чөлөөлөх ажиллагааг явуулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.