Өнөөдөр\2022.09.14\ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө 25-27 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.