Завхан аймгийн Баянтэс суманд гарсан ойн түймрийг цурамд оруулжээ. Баянтэс сумын “Буга согоотын цуурай” гэдэг газар есдүгээр сарын 8-ний өдөр гарсан ойн түймрийг 13-ний өдрийн 18.00 цагт цурамд орууллаа.
Түймрийг унтраах ажиллагаанд дайчлагдан ирсэн Завханы Нөмрөг, Түдэвтэй, Сонгино, Баянхайрхан, Асгат сумын нийт 143 хүнийг түймрийн голомтоос буулгасан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 6700 га талбай шатсан тухай Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.