"Үндэсний төлбөрийн системээр дамжуулан гүйлгээ тооцоо хийх" саналыг Монгол, Хятадад В.Путин тавьжээ

"Үндэсний төлбөрийн системээр дамжуулан гүйлгээ тооцоо хийх" саналыг Монгол, Хятадад В.Путин тавьжээ

Узбекистаны Самарканд хотод болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр өчигдөр /2022.09.16/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жинпинь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарын “гурван талт уулзалт” болсон.

Тус уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, “Монгол, Хятад хоёр орныг үндэсний төлбөрийн системээрээ дамжуулж тооцон хийх” саналыг тавьжээ. Тэрээр, "2014 онтой харьцуулахад Хятад, Монгол улсуудтай хийх Оросын нийт худалдаа 60 хувиар нэмэгдсэн байна. Иймд Оросын банкны санхүүгийн мэдээлэл дамжуулах систем, Хятадын хил дамнасан төлбөрийн систем зэрэг  үндэсний төлбөрийн  систем рүү шилжих нь чухал байна" гэжээ. 

Мөн ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх "Союз Восток" хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудал яригдаж, Хятад, Монгол хоёр улсын талтай "Газпром" компани төслийн боловсруулж дуусаж байгаа хэмээсэн В.Путин онцолжээ.

Эх сурвалж: Kommersant.ru