БХЯ: “Гэрээт цэрэгт бүртгэнэ” гэх мэдээллийн эзнийг нь заавал олж, Тагнуулын байгууллагаар шалгуулна

БХЯ: “Гэрээт цэрэгт бүртгэнэ” гэх мэдээллийн эзнийг нь заавал олж, Тагнуулын байгууллагаар шалгуулна

Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, " Сайн дурын гэрээт цэрэг татлага болно" гэх мэдээлэл цахим орчинд тараад буй. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2022.09.16/ Батлан хамгаалах яамнаас тайлбар хийж байна.

Энэ талаар, “Та бүхэн мэдэж байгаа. Цэргийн харилцаатай бүхий л улстай Монгол улс хамтарч цэргийн сургуулилт хийдэг. Харин гэрээт цэрэгт бүртгэнэ гэх энэхүү хуурамч мэдээ бол хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгахуйц хэмжээний зүйл.

Эзнийг нь заавал олно. Тагнуулын байгууллагаар шалгуулна. Ярих ярихгүй зүйл гэж байдаг. Энэ мэт хуурамч мэдээ МУ-ын тусгаар тогтнол, үндэсний эрх ашигт нөлөөлж болно.

Үүнээс харвал санаатай тавьсан мэдээлэл байгаа юм. Хэн гэдэг ямар нэгэн хүн гэдэг зүйл огт биш. МУ-ын Засгийн газрын лого Монгол, ОХУ-ын Батлан хамгаалах яамны лого зэргээс харвал юм мэддэг хүмүүс бичсэн нь харагдаж байна. Энэ мэдээллийг бусад улс үндэстнүүд олж харвал юу болох вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Энэ бол маш ноцтой асуудал” гэлээ.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө