МҮЭХ өнгөрсөн баасан гарагт /2026.10.23/ ГБХНХЯ-ы урд жагсаал зохион байгуулж, Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх хэлэлцээрээ мөрдөхийг шаардсан.
Тэгвэл ГБХНХ-ын сайд Т.Аубакир “Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх эдийн засгийн боломж байхгүй. МҮЭХ аливаа асуудал тавихдаа шинжлэх ухаанч, эдийн засгийн тооцоололтой байх хэрэгтэй. Одоо ААН-үүд хаалгаа барьж байгаа үед энэ нь дарамт болно. Тиймээс энэхүү гурван талт хэлэлцээрийг он гарахаас өмнө үр дүнд хүргэж, түр хойшлуулах арга хэмжээ авна” хэмээлээ.