Хөгжлийн Банк өрөндөө хураан авсан “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгыг зарна гэв

Хөгжлийн Банк өрөндөө хураан авсан “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгыг зарна гэв

Хөгжлийн банк хураан авсан үл хөдлөх хөрөнгүүдээ зах зээлийн жишиг үнээр худалдана гэлээ. Тухайлбал, Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 од нийт 31 тэрбум төгрөгийн зээл чанаргүй зээлийн ангилалд шилжиж, “Монгол мах экспо”, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” -аас 32 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Монгол мах экспо”, Капитал банкны нийт зээлийн үлдэгдэл болох 86 тэрбум төгрөгт “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгыг энэ оны есдүгээр сарын 07-нд Хөгжлийн банкны нэр дээр бүртгэсэн байна.

Ингэснээр "Гантиг Вилла" хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй. Хөгжлийн банк “Гантиг вилла” хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлж, зах зээлийн жишгээр худалдана гэжээ.

Эргэн сануулахад, АТГ-аас Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг шалгах ажлын хүрээнд 2022 оны хоёрдугаар сард зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон юм. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны есөн блок барилга байсан.

 Эх сурвалж: Хөгжлийн банк




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө