Орос, Украины асуудалд Хятад улс "тэнцвэртэй байр суурь”-ийг хадгалж байгаад В.Путин талархал илэрхийлжээ

Орос, Украины асуудалд Хятад улс "тэнцвэртэй байр суурь”-ийг хадгалж байгаад В.Путин талархал илэрхийлжээ

Украины дайн шийдвэрлэх шатандаа яваа энэ цагт Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалт болж, энэ үеэр Орос, Хятадын удирдагчид уулзсан тухай мэдээллийг олон улсын хэвлэлүүд онцолж байна. 

Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын удирдагч нар ШХАБ-ын хуралдааны үеэр нүүрэн тулан уулзах үеэр В.Путин, "Орос, Украины асуудалд Хятад улс "тэнцвэртэй байр суурь”-иа хадгалж байгаад талархал илэрхийлж, АНУ-ын "нэг туйлт ертөнцийг бий болгох оролдлого" бүтэлгүйтнэ гэж мэдэгдсэн байна. Харин Ши Жиньпин, “Хятад улс Оростой "том гүрэн"-ийн хувьд хамтран ажиллахад бэлэн байна хэмээгээд Хятад улс Москватай худалдаа болон бусад харилцаагаа хөгжүүлж эхэлсэн цагаасаа хойш өргөжсөн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө