СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхэд өндрөөс унаж нас барсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны хүүхэд өндрөөс унаж нас барсан хэрэг гарчээ

Энэ сарын 14-ний /2022.09.14/ өдөр Баянгол дүүрэг дэх, 10-р хорооллын ... байрны 15 давхраас өсвөр насны хүүхэд унаж, нас барсан хэрэг гарсан. Тэрээр гэрээслэл бичиж өндрөөс үсэрсэн байж болзошгүй талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл мөн өчигдөр /2022.09.15/ Хан-Уул дүүрэгт хөдөө орон нутгийн харьяа 2008 оны иргэн Х өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг бүртгэгджээ. Иймд эцэг эхчүүдийг өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хяналт тавихыг сэрэмжлүүлэх үүднээс дээрх мэдээг нийтлэв.