Улаанбаатарт 11 градус дулаан байна

Улаанбаатарт 11 градус дулаан байна

Өнөөдөр\2022.09.17\ихэнх нутгаар үүлшинэ, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун,  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Өдөртөө Увс нуур, Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө 9-11 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө