Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Д.Бекхэм, Хатан хаандаа хүндэтгэл үзүүлэхээр 12 цаг хүлээжээ /ВИДЕО/

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Д.Бекхэм, Хатан хаандаа хүндэтгэл үзүүлэхээр 12 цаг хүлээжээ /ВИДЕО/

Английн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан 47 настай Дэвид Бекхэм Уэстминстерийн ордонд байрлуулсан Хатан хаан Элизабетын шарилд хүндэтгэл үзүүлэхээр олон километр урт дараалал үүсгэсэн хэдэн мянган хүний дунд 12 цаг хүлээжээ.

Бэкхэмийн хөлбөмбөгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 2003 онд Хатан хаан Элизабет Британийн Эзэнт Гүрний одонгоор шагнаж байжээ. Тэрбээр "Одон авах өдрөө би өвөө, эмээгээ дагуулан явсан. Тэд намайг хааны гэр бүлийн шүтэн бишрэгч болгон хүмүүжүүлсэн юм. Шагналаа авах үедээ би хатан хааны асуултад хариулж, хэсэгхэн хугацаанд ярилцсан нь миний амьдралын хамгийн азтай мөчүүдийн нэг байсан. Энэ бол гунигтай өдөр, гэхдээ бидний хувьд түүний үлдээсэн гайхалтай өвийг санах өдөр” гэжээ.

Бекхэм баасан гараг /2022.09.17/-ийн оройн 02:00 цагт Темза голын эрэг дээрх урт дараалалд нэгдэж, эргэн тойрныхоо хүмүүсийг Принглесийн амттан, кофе, гурилан бүтээгдэхүүнээр дайлжээ.

ВИДЕО:

Эх сурвалж: BBC




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө