ВИДЕО: Хятадын харилцаа холбооны "China Telecom" компанийн 42 давхар барилга шатаж, хэрэглэгчдийн гар утас саатжээ

ВИДЕО: Хятадын харилцаа холбооны "China Telecom" компанийн 42 давхар барилга шатаж, хэрэглэгчдийн гар утас саатжээ

Хятадын харилцаа холбооны оператор China Telecom компанийн 42 давхар барилга баасан гараг /2022.09.17/-т шатаж, хар утаа асгарсан ч хүний амь нас эрсдээгүй гэж албаныхан мэдэгдэв.

Хунань мужийн төв Чанша хотод байрлах тус компанийн барилгын олон арван давхар зэрэг шатаж, 280 гал сөнөөгч ажиллаж, 720 футийн барилга дээрх галыг шуурхай унтрааж чадсан гэж хотын гал сөнөөгч мэдэгдсэн юм. Мөн гар утасны үйлчилгээнд ямар нэгэн саатал гараагүй гэж мэдэгдсэн ч олон нийтийн сүлжээний хэрэглэгчид утсаа ашиглаж чадахгүй, болохгүй байна гэжээ. Одоогоор гэмтэж бэртсэн болон нас барсан тохиолдол бүтгэгдээгүй. Галын шалтгааны талаар одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: usatoday

ВИДЕО: