Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн Ховд аймгийн "Тусгаарлах өрөө"-нд өөрийгөө боомилж, амиа алджээ

Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэн Ховд аймгийн "Тусгаарлах өрөө"-нд өөрийгөө боомилж, амиа алджээ

Тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй иргэн Ховд аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төв /БОЭТ/-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд хоолойгоо боомлож, амиа насаа алджээ.

Тодруулбал, энэ сарын 15 /2022.09.15/-нд Ховд аймгийн Мөст сумын “Улаан хүрээ” гэдэг газарт хавхаар тарвага агнаж улмаар махыг нь чанаж идсэн гэх иргэн Ь нь бөөлжиж халуурч, гүйлгэж эхэлжээ. Улмаар Мөст сумын төвөөс замын унаанд сууж, Ховд аймгийн төвд өнөөдөр /2022.09.17/ ирж БОЭТ-ийн 103 төвд шинжилгээнд орсон байна. Ингээд “Зооноз өвчин судлал”-ын төв рүү дуудлага өгч сорьцын шинжилгээ хийлгэхэд түргэвчилсэн тестээр булчирхайн шүүрдэснээс авсан шинжилгээ эерэг гарчээ. Үүний дараа иргэн Ь нь тус аймгийн БОЭТ-ийн 103 хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн тусгаарлах өрөөнд гутлын үдээсээр өөрийгөө боомилж амь насаа алджээ.