Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болохгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болохгүй

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Гэвч Ерөнхий сайдын гадаад айлчлалтай холбоотойгоор өнөөдөр хуралдаан товлогдоогүй байна.

Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсад айлчилж байна. Түүнтэй хамт Засгийн газрын хэд хэдэн гишүүн айлчлалд оролцож байгаа бөгөөд Шадар сайд Т.Доржханд, Сангийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын сайд багтаж буй.