Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

Маргааш буюу энэ сарын 19-нд Хангайн уулархаг нутгаар, энэ сарын 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.