АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден II Элизабетын оршуулах ёслолын өмнө Их Британид газарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден II Элизабетын оршуулах ёслолын өмнө Их Британид газарджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден маргааш /2022.09.19/ болох Английн хатан хааны оршуулгын ёслолд оролцохоор өнөөдөр /2022.09.18/ Их Британид хүрэлцэн ирсэн байна. 

Тодруулбал, Жо Байдены “Air Force One” онгоц Лондон хотод орон нутгийн цагаар 22:00 цагт газардсан бөгөөд тэрээр эхнэр Жилл Байдентай хамт бууж ирсэн байна. Тэд орон нутгийн цагаар Ням гараг /2022.09.18/-т Хатан хаан II Элизабетад хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлэх албан ёсны дэвтэрт гарын үсэг зурж, Чарльз III хааны хүлээн авалтад оролцох ажээ. 

Эх сурвалж: BBC