ВИДЕО: Японы "NHK" телевиз Б.Болдсайхан эмч болон "Зүрх мартахгүй" төслийн талаар цуврал нэвтрүүлэг бэлтгэжээ /ВИДЕО/

ВИДЕО: Японы "NHK" телевиз Б.Болдсайхан эмч болон "Зүрх мартахгүй" төслийн талаар цуврал нэвтрүүлэг бэлтгэжээ /ВИДЕО/

Японы "NHK" телевиз Б.Болдсайхан эмчийн тухай “Тал нутгийн эрүүл зүрхнүүд” баримтат цуврал нэвтрүүлэг бэлтгэж буй талаар бид мэдээлж байсан. Тэгвэл Б.Болдсайхан эмч болон "Зүрх мартахгүй" төслийн талаар гарах цуврал нэвтрүүлэг NHKWORLD телевизээр есдүгээр сарын 16,17 /2022.09.16, 17/-ны өдрүүдэд цацагджээ. 

ВИДЕО: 

 
Нэвтрүүлэгт "Хязгаараас чанад" багийнхан зөвхөн Монголд төдийгүй Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол зэрэг монгол туургатнуудад хүрч ажиллаж буй талаар гарсан байна. Мөн Б.Болдсайхан эмчийн хувьд ходоодны хавдраар өвдөж, хэдэн жилийн турш тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаа боловч, аль болох олон хүүхдийг эмчлэх гэж цаг, минут бүрийг нарийн төлөвлөн шаргуу ажиллаж байгааг тус онцолжээ. "Зүрх мартахгүй" төслийн багийнхан энэ сарын 14-нд 600 дахь хагалгаагаа үнэ төлбөргүй хийгээд байгаа билээ. 
 
 



Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө