НҮБ-ын чуулганд "Украины ерөнхийлөгч В.Зеленскийгээр үг хэлүүлэх эсэх" санал хураалтад Монгол Улс "түдгэлзсэн" санал өгчээ

НҮБ-ын чуулганд "Украины ерөнхийлөгч В.Зеленскийгээр үг хэлүүлэх эсэх" санал хураалтад Монгол Улс "түдгэлзсэн" санал өгчээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулган энэ сарын 13-ны өдөр буюу өнгөрөгч Мягмар гарагт Нью-Йорк хотод эхэлж, чуулганы анхдугаар хуралдаанууд болж байна. Харин тус чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор ирэх долоо хоногт АНУ-ыг зорино гэж манай Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. 

Тэгвэл өчигдөр /2022.09.17/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд Украины Ерөнхийлөгч В.Зеленский видео бичлэгээр үг хэлэх хүсэлт гаргасныг “зөвшөөрөх” эсэх санал хураалт явуулахад Монгол Улс “түдгэлзсэн” санал өгчээ. Тодруулбал, Украины ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейд цахимаар үг хэлэхийг ердөө Беларусь, Орос, Никарагуа, Куба, Хойд Солонгос, Сири, Эритрея гэсэн долоон орон эсэргүүцэж "татгалзсан" санал өгсөн бол, Хятад, Монгол зэрэг 19 улс “түдгэлзсэн” санал өгч, 101 орон "зөвшөөрсөн" санал өгчээ. 

Эх сурвалж: NEXTA