Японы Кюүшү арлыг чиглэж яваа "Нанмадол" хар салхинаас сэргийлж иргэдийг нүүлгэн шилжүүлэх онц байдал зарлажээ

Японы Кюүшү арлыг чиглэж яваа "Нанмадол" хар салхинаас сэргийлж иргэдийг нүүлгэн шилжүүлэх онц байдал зарлажээ

Номхон далайд өнгөрсөн лхагва гараг /2022.09.14/-т үүссэн "Нанмадол" хар салхи Япон улсыг чиглэсэн тул тус улс онцгой түгшүүрийн байдал зарлалаа.

Тодруулбал,  270 км цагийн хүчтэй далайн хар салхи Японы Кюүшү арлыг чиглэж байгаа бөгөөд арлын зарим хэсэгт ширүүн бороо орох төлөвтэй байгааг тус улсын Онцгой байдлыг газраас анхааруулжээ. 

Энэ тухай NHK телевизийн мэдээлснээр, арал даяар үерийн болон хөрсний гулгалтын аюулаас сэргийлж 100 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргаад байгаа юм байна. Номхон далайн "Нанмадол" хар салхи нь маш хүчтэй шуурга, далайн өндөр давлагаа, үер усны эрсдэлийг бий болгоод байгаа аж. Иймд Японд байгаа Монгол улсын иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.

Эх сурвалж: NHK