Казахстан улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, нийслэлийнхээ нэрийг Астана болгон өөрчилжээ

Казахстан улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, нийслэлийнхээ нэрийг Астана болгон өөрчилжээ

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Үндсэн хуульдаа энэ баасан гараг /2022.09.16/-т өөрчлөлт оруулж, нийслэл хот Нур-Султанаа Астана болгон өмнөх нэрээр нь нэрлэлээ. Казахстаны нийслэл хот зургаа дахь удаагаа нэрээ сольж байна.

Уг хуулийн төслийг Парламентын хэсэг гишүүд нийслэл хотынхоо Астана нэрийг сэргээх уриалга гаргасны дараа Ерөнхийлөгч Токаев хуулийн төслийг өргөн барьжээ. Мөн нийслэлийн нэрийг дахин сольсон нь хоёр удирдагчийн маргаантай холбоотой гэж хөндлөнгийн шинжээчид үзэж байгаа юм байна.

Токаевын оруулсан өөрчлөлтийн дагуу Казахстаны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таваас долоон жил болж уртасч байгаа аж.

Касым-Жомарт Токаев 2019 онд Казахстаны Ерөнхийлөгч болохдоо нийслэл хотынхоо нэрийг тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрээр нэрлэсэн байсан билээ. Гэвч өнгөрсөн нэгдүгээр сард Казахстанд шатахууны үнийг эсэргүүцсэн жагсаал болсон бөгөөд үймээний үеэр Назарбаев болон Токаев нар муудалцсан байж болзошгүй байна. 

Эх сурвалж: Reuters