"Сэлбэг" хэмээн явах боломжгүй автомашин Японоос оруулж ирж, арлын дугаарыг нь өөрчилж бусдад 35 сая төгрөгөөр зарсан хэрэг гарчээ

"Сэлбэг" хэмээн явах боломжгүй автомашин Японоос оруулж ирж, арлын дугаарыг нь өөрчилж бусдад 35 сая төгрөгөөр зарсан хэрэг гарчээ

Ашиглах боломжгүй автомашин Япон Улсаас сэлбэгт ашиглах нэрийдлээр Монголд оруулээд ирээд, бусдад арлын дугаарыг нь өөрчилж 35 сая төгрөгөөр худалдаж, бусдыг залилсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Да хүрээ” худалдааны төвд тээврийн хэрэгсэл худалдан борлуулдаг ченж Мах Болдоо хочтой Б нь Япон улсаас ашиглах боломжгүй болсон цагаан өнгийн TOYOTA CROWN маркийн автомашиныг Монгол Улсын хилээр задаргааны сэлбэг нэрээр гаалийн бүрдүүлэлт хийн оруулж, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Вьетнам авто засварын газарт засуулах явцдаа TZ 30WHYRTFDLLLL арлын дугаарыг өөрчилж, 0002 УАА улсын дугаар тээврийн хэрэгслийг Б нь өөрийн нэр дээр авч улмаар худалдааны сайтад худалдах зар байршуулан иргэн Г-т 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр 35 сая төгрөгөөр зарж, залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарчээ. Иймд иргэд та бүхний автомашин худалдаж авахдаа, сайтар шалган худалдан авч байхыг сэрэмжлүүлж тус мэдээллийг нийтэллээ.