ШУУРХАЙ: Тайваньд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байшин нурж, галт тэрэг замаасаа гарчээ

ШУУРХАЙ: Тайваньд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж байшин нурж, галт тэрэг замаасаа гарчээ

Өнөөдөр /2022.09.18/ Тайванийн зүүн өмнөд хэсэгт болсон 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 300 км-ийн радиуст орших далайн эрэг дагуу цунамигийн аюултай давалгаа үүсч болзошгүй байна гэж АНУ-ын Геологийн алба (USGS) мэдэгджээ.

Тодруулбал, Тайваний Юйжин дүүрэгт газар хөдлөлт болсны дараа 10 км-ийн гүнтэй газар хөдлөлт болж, үүний дараа Японы цаг уурын агентлаг Зүүн Хятадын тэнгис дахь Мияко аралд цунами үүсэхийг анхааруулжээ. Мөн хүчтэй газар хөдлөлтийн улмаас байшин нурж, галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 20 орчим зорчигчийг нүүлгэн шилжүүлээд байна гэж Тайванийн төмөр замын удирдах газар мэдэгдэв.

Эх сурвалж: CNN