Энэ долоо хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж,  цочир хүйтэрнэ

Энэ долоо хоногт төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас орж, цочир хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ долоо хоногт ихэнх нутгаар хур тунадас орж, шөнөдөө цочир хүйтэрнэ.

Есдүгээр сарын 19-нд хангайн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрч, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШХ