Алдарч дуучин Алла Пугачева өөрийгөө ОХУ-ын "гадаадын тагнуулч"-ийн жагсаалтад оруулахыг хүсэв

Алдарч дуучин Алла Пугачева өөрийгөө ОХУ-ын "гадаадын тагнуулч"-ийн жагсаалтад оруулахыг хүсэв

Оросын нэрт дуучин Алла Пугачевагийн нөхөр Максим Галкиныг Украины нэрийн өмнөөс улс төрийн үйл ажиллагаа явуулж, санхүүжилт авсан гэх үндэслэлээр ОХУ-ын хууль зүйн яамнаас түүнийг “гадаадын тагнуулч"-ийн бүртгэлд оруулсан байна. 

Учир нь Максим Галкин Орос Украины дайныг эсэргүүцэж, “Би яг одоо юу мэдэрч буйгаа үгээр илэрхийлж чадахгүй байна. Ийм зүйл яаж байж болдог юм бэ? Дайныг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй. Дайнд үгүй гэж хэлье” хэмээн инстаграм хуудастаа бичиж байжээ. Иймд дуучин Алла Пугачева инстаграм хуудсаараа дамжуулан нөхөртэйгээ адилхан "гадаад тагнуулч"-ийн жагсаалтад орох хүсэлтэй байгаагаа 3,5 сая дагагчтэй инстаграм хуудастаа мэдэгдсэн байна.