ОХУ-аас Монгол руу нимбэг, банана, алим авч орохыг завдсан Монгол Улсын иргэнд хэрэг үүсгэжээ

ОХУ-аас Монгол руу нимбэг, банана, алим авч орохыг завдсан Монгол Улсын иргэнд хэрэг үүсгэжээ

ОХУ-аас Монгол руу нимбэг, банана, алим авч орохыг завдсан Монгол Улсын иргэнд хэрэг үүсгэсэн талаар тус улсын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Оросын Россельхознадзорын улсын байцаагч ОХУ-аас жимс экспортлохдоо ургамлын хорио цээрийн дүрэм, нормыг зөрчсөн хэргийг илрүүлжээ. Монгол Улсын иргэн нь 47 кг нимбэг, 26 кг алим, 42 кг гадил жимсийг эх орон луугаа гаргахаар мэдүүлж байсан ч эдгээр жимс нь ургамлын эрүүл ахуйн өндөр эрсдэлтэй зохицуулалттай бүтээгдэхүүн гэж ангилагддаг аж. Иймд ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ дагалдуулалгүй ОХУ-аас гаргасан нь зөрчлийн хэрэг гэж үзэн ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу протокол үйлдэж, Жимсийг ургамал эрүүл ахуйн гэрчилгээ авахаар ОХУ-д буцаажээ.

Эх сурвалж: Baikal.daily




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө