ФОТО: Английн хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслол болов

ФОТО: Английн хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслол болов

Английн хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдэх төрийн оршуулгын ёслол орон нутгийн цагаар өчигдөр /2022.09.19/ Лондон хотноо боллоо. Хатан хааныг оршуулах тус өдрийг Англид албан ёсоор амралтын өдөр болгон зарласан байна.

Тус ёслолын арга хэмжээнд Япон, Бельги, Дани, Швед, Испани зэрэг улсуудын язгууртнуудаас бүрдсэн 2 мянга гаруй зочид оролцсон бол телевизээр Их Британи даяар шууд дамжуулахад  32 сая хүн үзсэн байна.

Хатан хаан II Элизабеттайт салах ёс гүйцэтгэх үйл ажиллагаа 10 өдөр үргэлжилсэн бөгөөд олон мянган хүн “Вестминстер”-ийн ордон руу орохоор олон километр үргэлжилсэн дараалалд зогссож байсан бол есдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хүмүүсийн энэхүү дарааллыг зогсоосон байна. Хатан хааны шарилыг Гэгээн Жоржийн сүмд, аав, ээж, дүү гүнж Маргарет болон нөхөр хунтайж Филип нарынх нь булшны дэргэд оршуулсан байна.

Эх сурвалж: CNN