Хятадад ковидын хөл хорионд тусгаарлах хүмүүсийг тээвэрлэж явсан автобус осолдож, 27 хүн амиа алдаж, 20 хүн гэмтжээ

Хятадад ковидын хөл хорионд тусгаарлах хүмүүсийг тээвэрлэж явсан автобус осолдож, 27 хүн амиа алдаж, 20 хүн гэмтжээ

БНХАУ-ын Гуйжоу мужид ковидын хөл хорионд тусгаарлах хүмүүсийг тээвэрлэж явсан автобус осолдож, 27 хүн амиа алдаж 20 хүн гэмтжээ.

Тодруулбал, өнгөрсөн ням гараг /2022.09.18/-т тус мужийн нийслэл Гуян хотын автобус "ковид  шинжилгээнд оруулах хүмүүсийг Либо муж руу шилжүүлсэх шийдвэрээр" 47 хүн тусгаарлахаар тээвэрлэж явахдаа осолдсон талаар орон нутгийн цагдаагийн газраас мэдээлэв.

Хятадын эрх баригч Коммунист намын таван жилд нэг удаа зохиогддог их хурал ирэх 10 дугаар сард болохтой зэрэгцэн тус улс ковидыг тэглэх бодлого хэрэгжүүлж буй. Улмаар хамгийн их халдвар бүртгэгдсэн Гуйжоу мужид уг үйл ажиллагааг хэрэгжүүлж байжээ. Энэ талаар Гуян хотын орлогч дарга Лин Ган Гуйан “Хятадын засгийн газар уг осолд маш их харамсаж байна” гэсэн байна. Мөн автобусны зорчигчид ковидын халдвар авсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Олон хүний амийг авч одсон уг ослыг Хятадын цахим орчинд хөл хориог эсэргүүцсэн иргэд шүүмжлээд байна. Дэлхий нийтээрээ цар тахалтай зэрэгцэн амьдарч, энгийн амьдралдаа буцан орж байхад БНХАУ цар тахлын эсрэг чанга бодлого хэрэгжүүлж, олон сая иргэнийг хөл хорионд байлгасаар байгаа юм. 

Түүнчлэн Хятад Улс руу зорчих гадаадын иргэдийг ч мөн адил тусгаарлаж байгаа. Иймд тус улсыг зорьж буй Монгол иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтлэв. 

Эх сурвалж: ABC中文