СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛ: БНСУ-ын томоохон сүлжээ дэлгүүр болох “CU” Монголд 250 гаруй салбараа нээжээ

СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛ: БНСУ-ын томоохон сүлжээ дэлгүүр болох “CU” Монголд 250 гаруй салбараа нээжээ

БНСУ-ын томоохон сүлжээ салбар дэлгүүрүүд манай улсад нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улсын хэвлэл хилийн чанадах худалдаа өргөжиж байгаа талаар мэдээлжээ.

Тодруулбал, Солонгосын томоохон дэлгүүрүүд хилийн чанад дахь бизнес өргөжиж байна. Өчигдөр /2022.09.19/ мэдээлснээр, “CU convenience store” нь энэ сарын байдлаар Малайзад 120 орчим дэлгүүр ажиллуулж байгаа бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сард анхны дэлгүүрээ нээж байжээ. Харин Монголд 2018 оны наймдугаар сард “CU”-ийн 1-6 салбар дэлгүүр нэгэн зэрэг нээгдэж байсан ч одоогоор 250 гаруй салбарыг нээж өргөжсөн байна.

Мөн “GS25” нь Вьетнам, Монгол, Малайз зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудад дэлгүүрийнхээ тоог хурдацтай нэмэгдүүлж байна. 2020 оны байдлаар Вьетнамд 86 дэлгүүртэй байсан GS25 одоо 176 дэлгүүр болж хоёр дахин нэмэгджээ. Монголд өнгөрсөн онд ердөө 34 дэлгүүр байсан бол энэ жил 95 болж өссөн байна” гэжээ.

Эх сурвалж: Mt.ko