Хэрлэн голыг хамгаалах ажлыг эхлүүллээ

Хэрлэн голыг хамгаалах ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хэрлэн голыг хамгаалах ажлыг эхлүүлээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтарсан хурал хийж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын талаар ярилцсан байна.

Энэ хүрээнд Хэрлэн гол дамнан урсдаг таван аймаг, нэг дүүрэг, 22 сумын төр, захиргааны байгууллагын болон холбогдох албаны хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулахаар болжээ.

Цаашид Хэрлэн голын эх цутгал голуудыг давхар хамгаалалтад авч, гол, мөрнийг хамгаалах жишиг, цогц ажил хийхээр төлөвлөж буй аж.