Ирэх арванхоёрдугаар сард ОХУ-ын Крымд Монгол хүүхдүүдийг амраана гэв

Ирэх арванхоёрдугаар сард ОХУ-ын Крымд Монгол хүүхдүүдийг амраана гэв

Өчигдөр /2022.09.19/ ОХУ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, “Монголын хүүхдүүд” ТББ, “Монгол Улсад байнга оршин суугч Оросын иргэдийн нийгэмлэг” ТББ-ууд гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Ингэхдээ “Артек” олон улсын хүүхдийн төвд Монгол хүүхдүүдэд зориулсан амралт зугаалгыг зохион байгуулах төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

Энэ талаар Улаанбаатар дахь Русский Домын захирал хэлэхдээ,Артека-д амрах бол өөр орны хүүхдүүдэд сайхан зүйл. Энд олон төрлийн уралдаан тэмцээн, фестивалийн ачаар Монгол хүүхдүүд дахин оролцох боломжтой болсонд баяртай байна. Цар тахлын хязгаарлалттай үеийн дараа энэ зун 15 монгол хүүхэд Артекаг зорьсон. Олон улсын ээлжийн бүртгэл үргэлжилсээр тус зусланд элсүүлэх газарзүйн ажлыг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Уралдааны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үйл явцыг “Монголын хүүхдүүд” ТББ төдийгүй нутаг дэвсгэрийн нийгэмлэг зохицуулна.

"Артек” зуслангийн олон улсын 15 дугаар ээлж "Бид Артекийг зорино 2022" тусгай сэдэвт уралдааны хорин ялагч 2022 оны 12-р сарын сүүлээр Крымийг зорино” гэжээ.