Япон Улсын "Мандах нар" одонгоор Д.Сосорбарам шагнуулж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг урьжээ

Япон Улсын "Мандах нар" одонгоор Д.Сосорбарам шагнуулж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарыг урьжээ

Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгоор Монгол Улсаас МУГЖ Д.Сосорбарам болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж нарыг шагнах шийдвэр гарсан байдаг. 

Тэгвэл өнөөдөр /2022.09.20/ тэднийг Япон, Монгол хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан хэмээн “Мандах нар” одонгийн “алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одонг хүртээх ёслолын ажиллагаа Японы ЭСЯ-нд болсон юм. Харин тус МУГЖ Д.Сосорбарам гардаж авах арга хэмжээндээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, хотын дарга асан Э.Бат-Үүл, АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр нарын хүмүүсийг урьжээ. 

Монгол Улсад дахь Японы улсын элчин сайдын яам. 2022.09.20