НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэхийг Францын Ерөнхийлөгч Э.Макрон уриалжээ

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэхийг Францын Ерөнхийлөгч Э.Макрон уриалжээ

Францын Ерөнхийлөгч Э.Макрон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг илүү олон төлөөлөлтэй болгохын тулд шинэчлэхийг уриалжээ. Учир нь ОХУ өөрийн үйлдлээр бусад дайн, өөртөө нэгтгэх үйлдлүүдийн замыг нээж байгаад санаа зовж байгаагаа Францын төрийн тэргүүн  илэрхийлсэн байна. 

Тэрээр, “НҮБ болон улс үндэстнүүд дайн ба энх тайвны аль нэгийг сонгох ёстой. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох Орос улс энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс түрэмгийлэл, өөртөө нэгтгэх ажиллагаа явуулж, бидний хамтын аюулгүй байдлыг аюулд оруулсан. Тус улс НҮБ-ын Дүрэм, улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчмыг санаатайгаар зөрчсөн. Бид энх тайвны төлөө тэмцэх болно. Тиймээс би энэ байр сууриа хамгаалж, Оростой яриа хэлцээ хийж байгаа бөгөөд энэ яриа хэлцээг цаашид ч үргэлжлүүлнэ” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC