Өнөөдөр луу өдөр

Өнөөдөр аргын тооллын 9 дүгээр сарын 24, Санчир гараг. Билгийн тооллын 29. Бага морь одтой цагаан луу өдөр. Өдрийн наран 6:41 цагт мандаж, 18:47 цагт жаргана.

Тухай өдөр бич жилнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай хулгана жилнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтний шийтгэх угаал үйлдэх бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар луу могой тахиа гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.  




Өнөөдөр луу өдөр

35 минутын өмнө