Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАГ АГААР ТОГТУУН байна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ЦАГ АГААР ТОГТУУН байна

Ирэх Мягмар гарагт буюу энэ сарын 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. 

Салхи энэ сарын 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Энэ сарын 28, 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.